2012-04-15
Амин дэмийн талаарх зөвлөмж

                   

                                      Хаврын улиралд амин дэмээр дутаж болохгүй


Хавар цаг айлчлан ирж, охид бүсгүйчүүд хөнгөн нимгэн хувцасаа өмсч цаанаа л нэг гэгээлэг, өнгөлөг. Гэвч хаврын улиралд бидний бие организм хямарч, амин дэмийн дутагдалд орох нь элбэг. Бидний биеийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эрүүл, гоо сайхан байхад амин дэмүүд маш чухал ач холбогдолтой. Амин дэм дутагдахад хүний арьс хуурайшин гундаж, бие ерөнхийдөө сульдаж ядардаг.

А аминдэм: Арьсыг нөхөн төлжүүлэх үйл явцыг эрчимжүүлж, эсүүдийн бодисын солилцоог сайжруулдаг бөгөөд мөн үс хумсны ургалтыг хурдасгана. Бас тослогийн болон хөлсний булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг ба үрчлээсээс хамгаалах, арьсыг толигор болгож арьсны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгадаг.  Энэ амин дэм дутагдах үед арьж хуурайшиж, үс, хумс хугарамтгай болдог. А аминдэм нь нүдний эргэн тойрон дахь арьсыг арчлах тос, маск, хөгшрөлтөөс сэргийлэх гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн орцонд ихээр ордог. А амин дэм нь загас болон амьтны элэг, цөцгийн тос, бяслаг, сүү, өндөгний шар зэрэг бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг.

В аминдэм: Бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулж, үсний ургалтыг идэвхжүүлж, тосны булчирхайн үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй. Дутагдах үед амны булангийн хэсэг хуурайшиж, хагарах, хумс цуурах болон бусад арьсны өвчин үүсэх магадлалтай. Энэ аминдэмийг үс унахаас сэргийлсэн, арьсны тууралтад хэрэглэх бэлдмэлд оролцуулдаг. Хүнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хүнсний хөрөнгө зэрэгт ихээр агуулагдсан байдаг.

В3 аминдэм: Амны хөндийд тэжээл болох ба үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг.

В5 аминдэм: Нүүр хүзүүний арьсыг хамгаалах, үсний чийг алдалтаас хамгаалах нөлөөтэй. Тийм учраас үс арчилгааны бүтээгдэхүүн, арьс цэвэрлэх сүүн шингэн, уруулын будганд уруулыг хүйтэн, хуурай агаараас хамгаалах бодис болж орно.

С аминдэм: Харшлын болон үрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд хүний биед олон эерэг нөлөө үзүүлдэг. Энэ аминдэм дутагдсан бол хуурайши, бэржийж, эрт хөгшрөх хандлага ажиглагдана. Бараг бүх гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орох бөгөөд нүүрний крем, нүдний зовхи хамгаалах тос, маск тавих бэлдмэлүүдэд өргөнөөр орно. С аминдэм нь нимбэг, лууван, шийгуа, шар манжин, өргөст хэмх, төмс, байцаа, улаан чинжүү үхрийн нүд зэрэгт ихээр агуулагддаг.

D аминдэм: Тослогийн болон хөлсний үйл ажиллагааг сайжруулах, үсний ургалтыг түргэсгэдэг. Мөн арьсан дахь усны тэнцвэрийг хадгална. Гоо сайхны бүтээгдэхүүнээс хүүхдийн крем, сүүн шингэн, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн орсон байдаг. Амьтны элэг, аньс, гүзээлзгэнэд их хэмжээгээр байдаг.

Пантенол D аминдэм: Арьс чийгшүүлэгч үйлчилгээтэй ба эсийг сэргээж, үсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бүрдүүлж өгдөг. Ихэнхдээ үсэнд зориулсан бүтээгдэхүүнд орсон байдаг. Энэ аминдэм нь хүнсний хөрөнгө, улаан буудайн гурилын найрлагад орсон байдаг.

Е аминдэм: Нүүрсхүчлийн болон тослогийн солилцоог сайжруулж, хэт ягаан туяанаас хамгаалах, арьсыг эрт гундахаас сэргийлдэг. Үрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн  тосонд ихээр агуулж өгдөг.  Мөн хумс гарны тос цэвэрлэгээний шингэнүүдэд орсон байдаг. Амуу тариа, цоохор майлз, буудай, лууван, эрдэнэ шишийн, улаан буудайн тосонд агуулагдсан байдаг.

F аминдэм: Арьсыг хуурайших, загатнаа үүсэх, үс хагтаж, хуурайших зэргээс хамгаалдаг.  Гоо сайхны  бүтээгдэхүүнд тэжээл болгон оруулж өгдөг. Гарын тос, үс арчлах бүтээгдэхүүний найрлагад орсон байдаг. Гахайн тос, чидун жимс, буйлсын тос зэрэгт байдаг

Н аминдэм:  Хүний мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлэх ба тослогийн солилцоог сайжруулна. Түүнийг стресс арилгах бэлдмэл эм, үс арчлах, маск иллэгний бүтээгдэхүүнд оруулж өгдөг.  Цэцгэн байцаа, ногоон сонгино, вандуй төмс зэрэгт байдаг.

Р аминдэм: Энэ аминдэм дутагдсан үед арьс өөрийн толигор байдлаа алдан өнгө нь муудна. Түүний арьс болон үсэнд зориулагдсан бүтээгдэхүүний найрлагад оруулдаг. Элэг, мах, сүү, улаан буудайн гурил, лууван, улаан манжин тарвас, чинжүү, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд энэ аминдэм ихээр агуулагдсан байдаг.

 

 

 


Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 16:13 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


алга ташилт гоё шүү Saihan medeelel ba.bayarlalaa.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 10:14, 2012-06-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax