2012-04-09
Суут хүмүүс

                                                                                          Жүгдэрдэмидийн Гүррагчаа
(1947 оны 12 -р сарын 05) нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёрдахь сансрын нисгэгч юм.

Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ.Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын (өнөөгийн Бишкек) нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.


1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ -ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн юм.

                        

Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 17:18 | Цахим хэрэглэгдэхүүн
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax