2012-03-27
Зөвлөмж
  • 1. Зан төлөвийн өөрчлөлттэй хүүхэдХүүхдийн зан төлөвийн өөрчлөлтийн талаар: Хүний хөгжлийн эх үндэс нь зан төлөв байдал байдаг.Зан төлөвийн эмгэгөөрчлөлтийг ялгаж танихын тулд сэтгэцийн эрүүл байдлын талаар тодорхой ойлголтшаардлагатай болдог.Энэ талаар “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” Монгол улсын хуулийн1-р бүлгийн 3-р зүйлд: /...сэтгэцийн эрүүл байдал гэж хүн сэтгэцийн өвчингүй байхынзэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож, хэвийнажиллах, амьдрах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахэнх амгалан байдлыг ойлгоно./ гэж тодорхойлсон байдаг.Ямар тохиолдолд зан төлөвийн өөрчлөлт гардаг вэ?Зан төлөвийн эмгэг өөрчлөлт /психопатия/Эмгэг төст төрхийн үед /психопатоподобное поведение/Сэтгэцийн гүн хямралын үедНевроз өвчний үедСэтгэц сульдал /психоастения/Сэтгэц нялхралын үед /психический инфентализм/ Зан төлөвийн эмгэг өөрчлөлт /психопатия/ нь өвчний улмаас болон орчин ахуйнтаагүй нөхцлийн үед үүсдэг. Мөн эмгэг өөрчлөлт нь удамшлын буюу шалтгаантөвчнүүдийн улмаас үүсч, тогтонги шинжтэй сэтгэц, зан авирын өөрчлөлтөд ордог зантөлөвийн бие даасан эмгэг юм. Эмгэг төст төрх /психопатоподобное поведение/ нь сэтгэцийн өвчнүүдийн үед шинжтэмдэг маягаар дагалдан үүсдэг эмгэг бөгөөд сэтгэл заслын үр дүнд бүрэн эдгэрч болно. Сэтгэцийн гүнзгий хямрал нь уурлах, бухимдах, бачимдах, өөрийгөө захирахчадвараа алдах, олны дунд биеэ авч явах болон харилцааны хувьд хямарч, бие хүнийгбүхэлд нь хамарсан зан үйлийн өөрчлөлтөд ордог. Зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдэхявдал цөөнгүй.Сэтгэл заслын үр дүнд сайжирч болно. Неврозын улмаас /мэдрэлийн ядаргаа/ үед бий болсон эмгэг өөрчлөлт нь сэтгэлзасал, эмчилгээний үр дүнд бүрэн эдгэрдэг. Эрдэмтдийн судалгаагаар: Монгол хүүхдийн /7-15 нас/ дунд зан төлөвийн эмгэг,эмгэг төрх, невроз нь тархац ихтэй, судалгаанд хамрагдсан 10000 хүүхдийн 30% нь зантөлөвийн эмгэг өөрчлөлттэй байсан байна. Үүний шалтгаан нь: -Гэр бүлийн буруу хүмүүжлээс-3% -Өвчний улмаас-8% -Удамшлын шинжтэй-6% -Хэт ачаалал, зохион байгуулалтгүй байдлаас-2,5% -Хоол, тэжээлийн архаг дутагдлаас-10% нь үүссэн байв.Ямар хүүхдүүд зан төлөвийн өөрчлөлтөд ордог вэ?Сурлагаар хоцорсонХүмүүжлийн доголдолд орсонЗан төлөвийн тодорхой гаж үзэгдэлтэйЭцэг эх нь буруу нөлөө, хүмүүжилтэйМуу зуршилтай болсон хүүхдүүд ихэвчлэн зан төлөвийн өөрчлөлтөд ордог.Зан төлөвийн өөрчлөлтийн гол онцлог шинжүүдОгцом, түргэн зантайУур уцаар ихтэйЗөрүүд зантайБусадтай харилцах эв дүйгүйХэрцгий, догшин ааш авиртайХорт муу зуршилд дассан, автамтгай
  • 2. Биеэ тоосон, өөрийнхөө дураарТэвчээргүй, сахилгагүй, хорчин зантайНийц таарамж муутай, нэр нүүргүй аашилдагШуналтайЗарим үед их санаачлага хэт ихтэй мэт болж, зөрүүд, зоргоороо авирладагШантрамтгай, ичимхий, хулчгарСэтгэлээр амархан унах зэрэг шинжүүд илэрдэг.Зан төлөвийн бэрхшээлтэй хүүхдэд илрэх тусгай бэрхшээлүүд:Хэл ярианы бэрхшээл: Зан төлөвийн өөрчлөлтийн үед хэл ярианд онцлог өөрчлөлт бий болж, этгээдхэллэг давамгайлж, хүн доромжлох, басамжлах, хэрүүл маргаан өдөөх зэргээрөөрчлөгддөг.Хөдөлгөөний: Огцом түргэн, содон, илүүдэл хөдөлгөөн давамгайлан илэрч, нүүрний хөдөлгөөндөөрчлөлт ордог. Гар, хуруу, толгой, хөлний этгээд маягийн өвөрмөц хөдөлгөөнүүд, дохионыүүрэг гүйцэтгэх маягаар илэрдэг. Чамин хачин хөдөлгөөн нь ийм хүүхдийн сонирхлыгилүүц татаж байдаг.Танин мэдэхүйн: Оюуны бус хүрээний адал явдлын сэдвүүд шохоорхолыг нь татаж, сурах үйлажиллагаанаас хөндийрч, гадуур хэсэх муу зуршилд автаж, тамхи татах, архи пио уух,баяр цэнгээний газраар хэсүүчлэх зэргээр том хүмүүсийн амьдралд эрт оролцдог болж,оюуны эрэлт хэрэгцээ шаардсан танин мэдэхүйгээс татгалзаж эхэлдэг.Зан төлөвийн: Сөрөг зан үйл давамгайлж, эмгэг төст төрхийн онцлог шинжүүд голлон илэрнэ. Ууруцаартай, хэрүүлч, ямагт бусдыг өдөх зэргээр хэрцгий авирлана, олон нийтийншаардлагыг биелүүлж чаддаггүй.Оюун ухааны: Практик үйл ажиллагааг хар таамгаар хийх оюуны онцлог арга барилд гаршсанөвөрмөц зуршилтай болдог. Оюун ухаан шаардсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн зүйлдхайнга ханддаг болж, сонирхол нь өнгөц, болчимгүй явдалд голлон чиглэсэн байдаг.Хэл яриа-мэдрэмж, хэл яриа-сэтгэл хөдлөлийн: Аман ярианд этгээд хэллэг давмгайлан хөгжинө. Бичгийн хэлний соёл тааруу, адалявдлын шинжтэй зүйл голлодог. Агуулга тааруу болдог.Сэтгэл хөдлөл мэдрэмжийн: Цочромтгой, хэт мэдрэмтгий, хөөрүү, огцом түргэн, өөрчлөлт ихтэй, орчиннөхцөлдөө зохицож чаддаггүй, агуулга зорилгогүй хөнгөн байдал зонхилно.Харилцааны: Хямрал ихтэй, харилцааны уур амьсгал таагүй, хүйтэн хөндий, дотно харьцаа тэрбүр үүсч чаддаггүй.Өөрийгөө удирдах, дасан зохицоход: Биеэ барих чадвараар сул, хэрцгий догшин байдлаар зан үйл харилцаагааилэрхийлж, орчин тойрондоо хэрүүл маргаан, шуугиан дэгдээнэ, таатай нөхцөлд дасанзохицох чадвар алдагдсан байдаг.Бие хүний хөгжил, төлөвшилд: Сөрөг зан үйл гүнзгийрч, газар авна, хамт олны нөлөөллийг зориуд өөрөөгуйвуулахыг оролдоно, гэр бүлийн орчинд маргаан, шуугиан ямагт өдөөнө. Энэ байдал ньхэвшиж, зуршил дадал болсон байдаг.Засрал авах боломжуудХамт олны харилцан үйлчлэл, дам нөлөөллийн аргыг ашиглаж болно.
  • 3. Сэтгэл засал, сурган хүмүүжүүлэх заслын аргуудыг “Олон нийтийн оролцоо”-ны явцадхэрэгжүүлбэл үр дүнгээ өгнө.Өөрийн хүмүүжлийг тухайн хүүхдэд төлөвшүүлнэ.Хүүхдэд итгэл хүлээлгэн, өөрийн нэр хүндээр үлгэрлэн, гүн хүндэтгэл үзүүлж, харилцанитгэлцэх явдал үндсэн боломж нь болно.Сайн талыг нь илрүүлж, түүнд тулгуурлан засал хийнэ.Ажиллах арга барил:Хамт олны ажил хэрэгт татан оролцуулж, сэтгэл зүйн таатай уур амьсгалыг зориудаарбий болгоно. Үүнд хамт олны харилцаа чухал үүрэг гүйцэтгэнэ.Эцэг эх, багш, найз нөхөд нь дотночлон хандаж, тусгай хэрэгцээг нь хурдан мэдэрч, дордор нь зохицуулж, сэтгэл санааны хямралыг арилгаж, сэтгэл зүйн зөвлөгөө тогтмол өгчажиллана.Гэр бүлийн нөхцөлд дуртай ажлыг нь хийлгэх замаар ямагт хамтран ажиллаж байвалзан аашийг нь зөөлрүүлж, үр дүн сайн болно.Сэтгэлийн хөдөлгөөн огцом илрэх тохиолдолд тухайн хүүхдэд хүлээлцтэй хандаж, түүндөөрийгөө ойлгож, биеэ мэдэрч, өөртөө шүүмжлэлтэй ханддаг хүмүүжил олгох замаар зөвдэглэмд сургах нь чухал хэрэгтэй”байдаг.

Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 09:30 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax