2012-03-25
Мэдэхэд илүүдэхгүй
Витамин Е
Өдөр тутам бага тунгаар хэрэглэхэд зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг ихээхэн хэмжээгээр бууруулдаг байна. Мөн хорт хавдраар өвдөх эрсдэл ялангуяа тамхичдад түрүү булчирхайн хорт хавдраар өвдөх эрсдлийг хоёр дахин бууруулдаг.
Витамин С
Судалгаагаар эрүүл насанд хүрэгчдийн зургаан хувь, үүнээс оюутнууд ,тамхичид витамин С-ээр хамгийн их дутдаг гэнэ. 90-100 мг хэрэглэх нь өдрийн хэрэглээг бүрэн хангана. 200 мг-аас дээш тунгаар өдөрт хэрэглэхэд ямар нэг сөрөг нөлөө ч үзүүлдэггүй.
Их хэрэглэснээр сайн болдоггүй. Витамин С цэцгэн байцаа, хулуу, жүрж, хан боргоцой, халуун ногоо, гүзээлзгэнэ, лемон, манго, сонгино, өргөст хэмх зэрэгт их хадгалагддаг.
Витамин С дутагдах үед гарах хөнгөн, дунд хэлбэрийн шинж нь буйлнаас цус гарах, амархан цус хурах, хамраас цус гарамтгай болох, үе мөчөөр өвдөх, ядрах, амархан өвдөмхий болох юм.

Витамин Д
Витамин Д нь хүний биед хоол тэжээлийн хамт, мөн нарны гэрлийн нөлөөгөөр үүсч байдаг. Хөгшчүүл болон дан ногоо идэгчид өвлийн цагт витамин Д -ийн дутагдалд их ордог байна.
Витамин Д-г тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтээс сэргийлж чадна. Ялангуяа эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараа ясны сийрэгжилтийг багасгахад чухал ч холбогдолтой. Өндөр тунгаар хэрэглэхэд хүнд хордлого үүсгэдэг гэдгийг анхаараарай. Витамин Д төн сардин, яргай, туна загас, мөөг өндөг, сүү, амуу буудай, элэг, маргаринд их хэмжээтэй агуулагдсан байдаг.

Витамин К
Витамин К дутагдсанаас цус амархан гоожимхой болдог.Мөн витамин К дутагдсанаас ясны сийрэгжилт болоход нөлөөлдөг гэнэ.Өдөрт нэг мг витамин К хэрэглэхэд ясны сийрэгжилт буурдаг. Витамин К нь ногоон навчит хүнсний ногоонууд бууцай, цэцэгт байцаанд элбэг байдаг. Витамин К дутсанаас цус багадалтын шинж илэрнэ.

Магнези
Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 25 хувь нь магнезийн дутагдалтай байдаг ба үүнээс хөгшчүүл бүр ч их хэмжээгээр дутагдаж байдаг байна. Бор элсэн чихэр, буурцаг, алим, цэцэгт байцаа, тараг, гадил, жигнэсэн төмс, гурил исгэгч, самар, яргай загасанд их хэмжээтэй байдаг.

Кальци
Ихэнх хүмүүст кальци дутагдалтай байдаг. Эмэгтэйчүүдийн 10 хувь нь кальцийг хангалттай хэрэглэж чаддаггүй байна.
Хангалттай хэмжээгээр кальци агуулсан хоол ясны сийрэгжилтэнд эерэгээр нөлөөлдөг. Кальцитай нэмэгдэл тэжээлүүд нь хүүхдийн ясны ургалтанд сайн.
Эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараа кальци хэрэглэхийг зөвлө¬дөг. Кальци тослоггүй тараг, бяслаг, савласан яргай загас, ястай загас, ногоон гич, цэцгэн байцаа, жүрж, хар чавганд ихээр байдаг. Кальци дутагдахад булчин чангарч, яс зөөлрөн, ясны сийрэгжилт үүсдэг.
Бөөрний өвчтэй, бөөрний чулуутай хүмүүс кальцийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Фосфор
Фосфор ясны бодисын солилцоонд оролцож, кальцийг хэвийн хэмжээнд хадгалах нөхцлийг бүрдүүлдэг. Фосфор ихэнх өндөр настанд дутагдаж байдаг бөгөөд кальци хэрэглэж байгаа үед магнез давхар хэрэглэхэд илүүдэхгүй гэдгийг судлаачид зөвлөсөн байдаг.

Кали
Судлаачид калийг цусны даралт бууруулдаг ба цус харвалтаас сэргийлдэг гэж үздэг. Гэхдээ 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг. Өндөр тунгаар хэрэглэхэд ходоодыг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэх хэрэгтэй. Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр хадгалагддаг. Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, бие дагжих, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд илэрнэ. Калийн тунг хэтрүүлэн хэрэглэхэд зүрхний хэм алдагдах, булчин сулрах, зүрхний гэмтлийн шинжүүд гарна.

Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 13:43 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax