2012-03-24
Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
  • . Зөв зан үйлийг нь урамшуулан дэмж.
  • Хэрвээ хүүхэд хэлснийг чинь биелүүлж,биеэ зөв авч явж байвал түүний энэхүү зан үйлийг дэмжихийн тулд тэр дор нь урамшуул.Сайшааж түүнд халуун дотно инээмсэглэл бэлэглэн нуруун дээр нь зөөлөн алгадах,тэврэх зэргээр урамшуулж болох юм.Бага зэргийн материаллаг урамшууллыг үе үе өгч болох боловч байнга ингэхгүй гэдгийг ойлгуулахХүүхдэд хүмүүжилтэй дэгтэй байвал шагнана гэсэн ойлголт өгөхгүй байх хэрэгтэй.Жишээ нь:”ээжийнхээ үгэнд сайн ороод байвал мөхөөлдөс авч өгнө шүү”гэх мэт.Бага зэргийн алдааг нь анхаарахгүй өнгөрөөхийг хичээ.Бүр жижиг хүүхдэд бол анхаарлыг нь өөр зүйлд хандуулах аргыг хэрэглэ.Анхаарлыг чинь татах гэсэн зарим нэг сөрөг зан авирыг /ааш гаргах,уйлагнах,гингэнэх гэх мэт/нь үл тоомсорлосон дүр үзүүлж бай.Хүүхэд ихэвчлэн хэсэг хугацааны дараа ингэхээ больчихдог.Бага насны хүүхэд анхаарал татах зорилгоор уйлагнаж гонгинодог.Ямар нэг сонирхолтой зүйлээр сатааруулж ингэхийг нь болиул.Жишээ нь:”тэр гоё шувууг хараа”гэх мэт.Уйлагнахын оронд хүссэн зүйлээ эелдгээр асууж сурга.
  •  Буруу зан авирыг нь засаж өөрчил.
  • Хэрвээ хүүхэд буруу зан авир гаргаад дэггүйтээд байвал ямар нэгэн эрхийг нь хасаж бай.Жишээ нь:тоглоом наадгайгаа буруу ашиглаж байвал 10-15 минут хэртэй хураан авч далд хийх,хүүхэлдэйн мөн хүүхдийн киногоо үзэх гээд хоолоо идэхгүй хичээлээ хийхгүй байвал телевизийг нь унтраах гэх мэт.Ялангуяа нэлээд том болсон хүүхдийн хувьд хариуцлагыг нь хүлээлгэж бай.Жишээ нь:хэрвээ хүүхэд уурлаж хашгичин юм хумаа ийш тийш шидлэн замбараагүй болговол өөрөөр нь эмхлүүлж цэгцлүүлэх гэх мэт.Бас нэг чухал зүйл бол урам хайрлах явдал.Хүмүүний амьдрал тэр чигээрээ урмын үгэнд тогтдог гэхэд хилсдэхгүй.Эхнэр нь нөхрөөрөө,нөхөр нь эхнэрээрээ,хүүхэд нь эцэг эхээрээ байнга л үнэлүүлэн урмын зөөлөн үг авч байвал чухам тэр цаг мөчөөс эхлээд өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.”Миний хүү чадна.””Чи л ганцаараа хийж чадна.””Миний охин бүхнийг давж гараад амжилтанд хүрнэ.””Чи минь миний итгэл найдвар.Ирээдүйн минь илч,гэрэл гэгээ шүү.”гэх мт сайхан үгсийг тэднээсээ бүү харамлаарай.Илтгэлээ урмаар эхэлж урмаар дуусгая.Хүүхдийнхээ хором бүрийг урмаар мялаая.Үр хүүхдээ урмаар хүмүүжүүлж явахыг хүсэн ерөөе.

Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 12:02 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax