2012-03-22
Эцэг эхэд өгөх зөвөлгөө







                                                                       Сайн эцэг эх байх 24 зарчим
         


1- Хүүхэдтэйгээ хамт парк яваад, тэнд хамтдаа савлуурт сууж савлаарай.

2- Эцэг эх хүмүүс ч гэсэн алдаа гаргаж болдог гэдгийг хүүхдэдээ ойлгуул. Шаардлагатай тохиолдолд хүүхдээсээ уучлалт гуйж бай.

3- Хүүхэд тань таны дэргэд байхгүй үед түүнд утсаар хэр их хайртай, түүнийг хэр их санаж байгаагаа нээлттэй илэрхийл.

4- Хүүхэдтэйгээ ногооны талбайд, жимсний модон дээр очоод өөрөөр нь жимс, ногоог ишнээс нь тасдуул. Түүнд жимс, ногоо хэрхэн яаж боловсордог талаар ярьж өг.

5- Хүүхэдтэйгээ хамтдаа сонин, сэтгүүл, ном уншихыг оролд. Хүүхэд тань өөрөө уншиж чадаж байвал зөнд нь орхичих. Түүний өхөөрдөм уншилтыг харж, сонсож та өөрөө баясаарай.

6- Хэрвээ та гүйх дуртай бол хүүхдэдээ дугуйг нь унуулаад гадуур түүний хажууд гүйж тогло.

7- “Би чамд хэлээгүй юу” гэж загнахын оронд”, “өө ингэчихээ юу, жаахан байхдаа би бас нэг удаа ингэж байсан юм” гэх зэргээр түүнийг ойлгож байгаагаа илэрхийл.

8- Хүүхдийнхээ зурсан зураг, эрээчиж сараачсан зүйлсийг ханандаа тогтоож өлгө. Эсвэл жижигхэн жааз хийлгээд өрөөнд нь тавь.

9- Хүүхдээ гэр бүл дотор өрнөж буй зүйлстэй ойрхон байлга. Ингэснээр хүүхэд тань өөрийгөө энэ гэр бүлийн нэгэн хэсэг юм байна гэдгийг мэдэрнэ. Ирээдүйд гэр бүлийн асуудлыг хуваалцах ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй.

10- Хүүхдэдээ өөрийн сэтгэгдлээ илэрхийлж сургахын тулд түүнийг байнга дэмжиж, хариулт өгч бай. Жишээлбэл: бусдад талархал илэрхийлэх ёстой үед нь та түрүүлж эхлээд бид хоёр хоёулаа танд баярлалаа гэж хэл.

11- Хүүхэдтэйгээ хамт гал тогооны өрөөнд хоол бэлтгэ. Бэлтгэсэн хоолоо хоёулаа хамт суугаад ид. (пицца, гоймон, сэндвич гэх мэт хийхэд хялбар хоол байж болно).

12- Хүүхэдтэйгээ тоглож байхдаа аль болох сургамжтай байлгахыг хичээ.

13- Хүүхдэдээ өрөө бэлтгэхдээ түүний өөрийнх нь сонгосон өнгө, хэв маяг байлгахын хичээ. Хэрвээ ганцхан түүнд өрөө бэлтгэх боломжгүй бол түүнд зориулсан өөрийн сонголтын дагуу өнгө, тавилгатай булан байж болно.

14- Хүүхдэдээ зориулж жилд нэг удаа маш гоё төрсөн өдөр тэмдэглэ. Энэ үед түүний дуртай өнгөтэй бялуу, гоё бэлэг сэлт, дуу хөгжим гээд.

15- Түүнтэй хамтдаа суугаад кино үз.

16- Хүүхэдтэйгээ хамтраад шилэн саванд амьд цэцэг хийж тавь. Цэцгээ хамтдаа сонгоод, навчийг нь ялгаад, урт богиныг нь тааруулж хайчлаад, гоё байрлуулж тавиарай.

17- Хүүхдээ сайн хүн болон хүмүүжихэд нь өөрийн тус дэмийг харамгүй үзүүл. (надад нэг их саад бололгүй чимээгүйхэн утсаар ярьсанд чинь баярлалаа гэх мэт)

18- Хүүхдэдээ зориулаад хүүхдийн сэтгүүл захиал.

19- Түүнд зураг зурахад нь зориулаад нэгэн хайрцаг бэлтгээд түүн дотор будгийн харандаанууд, цаас, цавуу, бага насны хүүхдэд зориулсан хайч хийж өг.

20- Хүүхдийнхээ найзуудыг гэртээ уриад тэдэнд зориулан амттай жигнэмэг, жүүс ундаа бэлтгээд тэдэнд тохирсон бичлэг, кино тавьж өгөөд цагийг зугаатай сайхан өнгөрүүлэх боломжийг олго.

21- Хүүхдэдээ биелүүлж чадахааргүй зүйлийг бүү амлаж бай. Хэрвээ ямар нэгэн зүйл амалсан л бол заавал амалсандаа хүрч байхыг хичээ.

22- Заримдаа түүнийг өөрсдийнхөө унтлагын орон дээрээ авч хэвтээд, хамтдаа зурагт үзэх ч юмуу, түүний хүссэн ямар нэгэн зүйлийг хамтдаа хийгээрэй.

23- Тэмдэглэлт өдрүүдийн ач холбогдлыг хамтдаа мэдэрч бай. Таны төрсөн өдөр, түүнийх, эсвэл баяр ёслол гээд. Ингэвэл таны хүүхэд баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тэсэн ядан хүлээж, бусад хүүхдийн адил сэтгэл хөдлөн тэмдэглэдэг болно.

24- Хүүхдэдээ түүнд маш их хайртай гэдгээ мэдрүүл.[
Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 12:33 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax